ЭНЭ ДИВААЖИН ЭСВЭЛ ТАМ Ч БАЙЖ МАГАДГҮЙ
Шинэ жил ирлээ. Шинэ он гарсан ч бидний ажил урьдын янзаараа үргэлжилсээр. Хүмүүстэй уулзаж, хотуудаар явж, ядарч, амарч, зургаа дарж, тэмдэглэл хөтөлж, дараагийн ажлаа төлөвлөж, автобусанд, метронд амьдрал, зовлон жаргалаа ярилцсаар нэг хот руу явж, мөн л ярилцсаар нэг хотоос явж заримдаа тийн ярилцаж явахдаа нулимс унаган тайтгарч, харь газар оронтой танилцахын сацуу аяны зам […]
МӨ.БАТБАЯР: ТЭ ЖУ ЁН БОЛОХ ХҮСЛЭН
Энд ирсэн даруйд л бөөрөнхий Чонжү, дөрвөлжин Чонжү гэх содон нэр чих дэлсэх болов. Чонжү гэдэг нь солонгос, бөөрөнхий, дөрвөлжин нь харин махан дээр дарсан ма тамга, ясан дээр дарсан яа тамга гэдэг шиг хаанаас нь ч харсан манайхны “эм” “тамга” гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Анхандаа би хотын газар нутгийн хэлбэр байдлыг ажаад ийм […]
БНСУ-д оршин суугаа Монголчууд #2
Бүүвэйн дуутай хамт өвлөгдсөн Бүлээн дулаахан хайр уу? Ижийн минь тэрлэг шиг нутгийн Элбэг салхи нь зөөлөн сэвшинэ… Эгэлгүй даруу, эрэлхэг зоригтой, Монгол гэх нэрээрээ овоглосон элгэн садан минь харийн орон Солонгост хэрхэн аж төрж буйг гэрэл зургийн хальсанд энгийнээр буулгасан эл зургийн цомгийг Морьтой ч болоосой төслийн багийнхан та бүхэнд толилуулж байна. Орон дэлхий, […]
Морьтой ч болоосой | БНСУ-д оршин суугаа Монголчууд
Энэ хүн Монгол хүн Эх орондоо хайртай хүн… Эгэлгүй даруу, эрэлхэг зоригтой, Монгол гэх нэрээрээ овоглосон элгэн садан минь харийн орон Солонгост хэрхэн аж төрж буйг гэрэл зургийн хальсанд энгийнээр буулгасан эл зургийн цомгийг Морьтой ч болоосой төслийн багийнхан та бүхэнд толилуулж байна. Орон дэлхий, орчлон хорвоог хөндлөн гулд туулахсан…
“Алдагдсан боломж” жагсаал | БНСУ-д оршин суугаа Монголчууд
Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ, юу вэ юу Эцэг өвгөд монгол гээд л цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ, юу вэ юу Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай өргөдөг нь юу вэ, юу вэ юу Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог нь юу вэ, […]
Бидний цөөхөн Монголчууд: “Уул ах”
– Бидний цөөхөн Монголчууд – Хэн нэгний сайхан зан чанарын тухай ярина, бичнэ гэдэг хэцүү болж ээ… Пялдагадсан, долигоносон болчих гээд зовлонтой юм. Гэхдээ надад хулчийх хүсэл алга. Яагаад гэвэл энэ миний л бодол. Таалах эсэх нь таны хүсэл… Хээрийн галуу яруу найраг шивнэн алсад зэллэхүй харц дагуулан, догдлол ургуулсаар нисч одно… Түмэн бээрийн аялалд […]
Ганц дайчин ганцаардахгүй
Сэтгүүлч А.Навчаатай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д амьдарч буй бөгөөд тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай хийсэн ярилцлагаа манай сайтаар дамжуулан хүргэж байгаа юм. -Та өөрийн эхлүүлсэн #Search төслийнхөө талаар танилцуулахгүй юу? –Намайг Арсланбаатрын Навчаа гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Монголд байхдаа “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багт сэтгүүлчээр ажиллаж байсан. Солонгост ирээд жил гаран болж байна. Гадаадад амьдардаг Монголчуудын жишгээр […]
Бидний цөөхөн Монголчууд: “Инээмтгий хүн”
– Бидний цөөхөн Монголчууд – Тэр цэл залуухан… Уйтгарлах завгүй, гуниглах сөхөөгүй…Адгуу зантай, ажилдаа дуртай, “сонин” залуу… Түүнтэй танилцсан түүх тун энгийн… Өмнөговь аймгийн Удирдлагын ордны зоогийн газарт анх “албан ёс”-оор гар барин танилцсаныг эс тооцвол, өнгөрөгч оны 8 сард Ховд аймгийн Мөнххайрхан суманд наадмын дамжуулалтанд сурвалжлага хийж явахдаа харсан эчнээ “танил”. Түмэн амьтан шавж, […]
А.Навчаа: Морьтой ч болоосой гэдгийг Монгол хүн л ойлгоно
Эгэл жирийн сэтгүүлч бүсгүй. Тэрээр дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын аж амьдрал, ахуй соёл, гадаадад гарсан зорилго, дутагдах, гачигдах зүйлгүй амьдардаг уу гэдгийг судлахаар өдгөөгөөс гурван жилийн өмнө БНСУ-ыг зорьжээ. Монголчуудтай уулзан ярилцаж, тухайн агшнаа гэрэл зурагт буулган судалдаг байна. Үүнийгээ “Морьтой ч болоосой” төсөл хэмээн нэрлэжээ. Түүнтэй холбогдон ярилцлаа. –Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач, Монголд байхдаа […]