“Бурхан зүг оройдоо…”

Бурхан, хүмүүсийг бүтээж байна гэнэ. Буриад хүн унтаж унтаж үд өнгөрөөд бурхан дээр очтол

Бурхан: – Нүд дууссан байна. Хүмүүсийн голоод орхисон онигор нүд л байна гэв.

Буриад хүн

  • За яахав сохор явалтай биш, онигор ч гэсэн орчлонг харж явья гээд авав.

Маргааш нь хамар тараав. Буриад хүн унтаж унтаж очтол

Бурхан: – Чи ямар их унтдаг хүн бэ, Хамар д- уусчихлаа, тэр хүмүүсийн хөлд гишгэгдсэн хамар байна, авбал ав гэв.

Буриад хүн цухалдуухан аваад навтгар хамартай болов. Мань хүн бодож гэнэ, маргааш эрт босоё, бурхан гэдэг хар барнаагаас арай дээр юм олж авья гээд үүр цүүрээр босон бурхан дээр очив.

Бурхан: – Хацар тарааж байна, ямар хацар авах вэ гэвэл

Буриад хүн: – Онигор нүд, навтгар хамар авлаа, хамгийн том хацар авмаар байна гэжээ.

Бурхан: – Ав ав, гээд хамгийн том хацар энэ байна гэв.

Тэр цагаас эхлэн Буриад хүмүүс Онигор нүдтэй, Навтгар хамартай, Том хацартай болжээ…

Энэ домог дэгсдүүлэл багатай амьдралд ойр юм. Буриадуудын тухай болхи гэмээр онигоо хэтрүүлэгтэй шог хэлц, зарим нэг урлаг соёлын бүтээлүүд бидний өвөг дээдсийг дэндүү хөлдүү, хэрцгий, хутга хуй болсон агсан согтуу тависан авгай хүүхний хормой хот сөхсөн, аархуу сагсуу зөрүүд хүмүүс байдаг мэтээр нийгэмд харуулдаг.

Уншиж судалдаг нь ховордон энэ цагт жинхэнэ буриад хүний бузгай чанар үнэт зүйлийг тод томруун таниулахсан гэсэн нууцхан хүсэл сэтгэлийн мухарт өнжсөөр удав.

Хувь хүний хөгжил, сэтгэл судлалын шилдэг бүтээлүүдэд түүхэн дэх сод хүмүүс еврейчүүдийн тухай онцолж, уламжлал, хүмүүжил, соёл, нууц бүхнийг нь судлан дэлхий даяар шагшиж элдэв бүтээл энэ тэрүүгээр дамжуулан тэдний суу алдрыг нэхэн дурсаж байгааг ажхуй “Буриад ястан бол Азийн еврейчүүд юм” гэсэн- нэгэн судлаачын  ярилцлага тов тодхон санаанд буув.

Нээрээ л бидний өвөг дээдсийн түүх, Еврейчүүдийн түүхтэй эгээ ижил агаад гайхмаар адил хувь тавиланг туулжээ. Хүн төрлөхтний  түүхийн гашуун нугачаанд даруулж, дарлуулж унаж босож тэмцэж тэвдэж, зовлонгийн хонгилоор цуст нулимсаа асгаруулсан зоригт хүмүүсийн үүх түүх бусдаас онцгой байх нь ч тодорхой.

Дээрх домог үндэслэлтэй байж болохыг батлах мэт царай төрхтэй нэгэн буриад хөвүүнийг би мэднэ.

Тархай бутархай овог нэгтнүүдийн маань дундаж төрхийг жинхэнэ утгаар нь агуулсан энэ хүнтэй танилцаад хэдийнээ арваад жил хол давжээ. Анх харж байхын л нэлээн идэвхитэй, хөдөлгөөнтэй, нийгмийн оролцоо сайтай, сэргэлэн шар буриад байв. Аймаг орон нутгийн залуучуудын уулзалт чуулган, нутгийн зөвлөлийн хурал хуй, иргэдийн төлөөлөл, дуу хоолой, индэр, танхим, арьсан цүнх, костюм пиджак, акценттай ударин сайтай ганц нэг орос үг, англиар цэвэрхэн дуудлагатай яридаг…

Энэ бүх анхны сэтгэгдэл тодоос тод яг л өчигдөр мэт шинээрээ.

ТВ-н ажлаар уулзаж эчнээ танилцсан бид онлайнаар өөр өөрсдийн ажил амьдралыг гадарлахтайгаа явсаар хувь тавилангийн эргүүлэг ахин уулзуулж, уулзах уулзахдаа бүр хүний нутгийн халуун намраар эх орноо үгүйлсэн, бие биенээ бараадсан сэтгэлээр ахин таарав.

Түүнд хийж үзээгүй ажил, явж хүрээгүй газар, таниагүй догдлол, мэдрээгүй мэдрэмж бараг л үгүй. Амьдрал түүнийг сориж, шалгаж олон удаа шоглож хувь тавиланг нь даажигнасан хэдий ч тэр хүчтэй өвөгдийнхөө харсан тэнгэр, даасан онгодын хүчээр эл шуурганд сөхөрч үзээгүй эр хүн билээ.

Боловсрол соёл, ажил төрлийн хувьд та гүүгэлдсэн ч гараад ирэхээр тийм л ил тод нэгэн. Түүнд нууж хаагаад дарж булаад байх булай явдал үгүй. Тохиолдсон бүхнийг тоомжиргүй давдаг, гүргэр буриад зан нь хаан банкны шилэн данс мэт илхэн.

Үргэлж мөнхөд зүтгэн тэмүүлэхийг нь өнөөдөр ч харсаар байна…

БНСУ-д эхнэрийнхээ эмчилгээтэй өдрүүдэд тэргэнцэр дээр суулган түүний сэтгэлийг өргөх гэж бүх л гоё газруудыг үзүүлэхээр бор арьсан гутлынхаа өсгийг элэгдтэл явж байсан нь түүнийг ямар хань болохыг батлана.

Зовсон зүдэрсэн, гуйсан түйсэн хэн ч холбогдсон өөрийнхөө чадах бүхнийг хийдэг, шийддэг, хаана  түүний хэрэг гарна аль хэдийнээ тэнд явж л байдаг. Манлайлах чадвар нь хэзээд хүн амьтан, үйл ажиллагаа, арга хэмжээ том жижиг бүх л зүйлд ч олонтойгоо гэдгийг нь харуулдаг.

Энэ хүн бол буцаж цуцдаггүй, бузгай дайчин, буриад хөвүүн Батчулууны Оюунбилэг билээ.

Энэ удаа тэрбээр өөрийн төрлөх нутагтаа Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн 6-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшин ахан дүүс зон олныхоо төлөөлөл, дуу хоолой болохоор зориг шулуудан хонх цохиж байна.

Оюунбилэг одоо насны хувьд ч, сэтгэлгээний хувьд ч жин үдийн нар нь голлосон өндөрлөгт ирээд байна.

Түүний жигдэрсэн энэ эрчим хүчийг цалгиулж асгалгүй сааж авах цаг…

Бүү удаашир, удааширваас сааль алдана, гэж Монголын алдарт зохиолч \Л. Түдэв\ гуайн хэлсэн үг оройруу орох шиг.

Түгээх