Дэврүү зурвас
Сөүлийн аль нэгхэн буланд гадаадын оршин суугчдын адил жишгээр цагийн ажил хийж явахдаа танилцсан Монгол хүн бүртэй садан шигээ дотно биш ч мэндийн зөрүүтэй явах сан гэж хичээнэ. Хүний нутгийн хүйтэн амьдралын хэмнэлд эн зэрэгцэн аж төрөх нутаг нэгтнүүдийнхээ байр байдал, аж амьдрал, зан харилцааны тухай бүдэгхэн ойлголт өдрөөс өдөрт тодорч эхлэх шиг.
Чэжүгийн хийморийн дарцаг
Тэнгэрийн оддыг бараг мартах нь… Өсөхөөс өдийг хүртэл мэлмий хучсан оддын чөлөөнд буйдхан сумын ажин түжин амьдралын тухай зурвас бодлуудаар хөглөгдөж өссөн ахул… Өнөөдөр, одгүй шөнийн тэнгэр дор түм живаа хүмүүс жаргал зовлон урлаад амсхийх сөхөөгүй амьдрахыг ажихуй, тэдний зүрх сэтгэлийнхээ ёроолд гээж орхисон өнчин мөрөөдлүүд, итгэл сэтгэл нь цөхрөл нөмрөн хэрхэн амь тавихыг мэдрэх шиг уй гуниг ертөнцөд үгүй аж.