“БИ МОНГОЛД ХАЙРТАЙ”

Үдшийн бүрий хэвийх алдад Нагоя хотын толгой эргэм сүлжилдсэн замыг хөвөрдөн нэгэн үзүүрийг даган явсаар нам гүмхэн агаад цөөнгүй хуучны япон байшинтай даруухан гудманд ирлээ. Эргэн тойрон ижил төстэй хашаанууд, намуухан үнэрт саглагар модод, чулуун зам, айлын үүднүүд адилавтар  хэрнээ ер бусын хэлбэр хийцтэй баримал, шавар урлалууд хараа булаана.

#СУМОСУТРО

2018.07.08  буюу 7-р  сарын эхний энэ өдрүүдэд  Сумогийн хүчтэнүүд нэг дор цугларсан юм. Тэр өглөөний үүр хаяарахыг би олон сар мөрөөдөж, Нагоя хотын  Сумогийн ордны гадна  жагсах  олны дунд догдлол тээн зогссон…

“+ 30”

Нагоя хотын Шоу цэнгээний гудамж  гэдгээрээ алдартай  Nagoya Shi, Nakaku Sakae –н цэнгээний газрууд гэрлээ унтрааж, тэнгэр баганадсан байшингууд хөл тасарсан шөнийн гудамжнаа сүндэрлэнэ. Уушийн газрын хөгжөөгч бүсгүйчүүлийн хурц энгэсэг,  хөлчүү эрсийн тамхины утаа, тал зассан хуурмаг инээмсэглэл,  цэцэгтэй торгомсог кимоно, хиймэл цэцгэн үсний хатгуур өнөөдрийн үүргээ гүйцэтгэн гэр гэрийн зүг шогшиж одно… Нагояад шөнө дөл болж байна…

Дөлөөр наадагч

Ойн зэрлэг жимс шиг гүн хар нүдэнд нь орчлонгийн бүх одод чуулсан мэт, орсгор шүдээ хамаг байдгаар нь ярзайлган аавынхаа өвөр дээр дэлхийн хаан шиг яваа бяцхан хүү, мотоциклын хүнгэнээн дээр хүч нэмэх шиг цовоо цолгиунаар хашхиралдан инээлдэх тэдний дуу гудмаар нэг цуурайтав.

Гэрлэж амжаагүй явна

Бүхнээс дээгүүр өөрийгөө тавих үзэл битгий хэл, бүдэгхэн өнгийн эгэл хувцсаар жигдэрсэн Сөүлийн иргэд нэг л өглөө Оскарын улаан хивсний ёслолд уригдсан зочид мэт ихэмсэг болчихдог. Бурангуй үеийн хүн байсан бол байгаль дэлхий биднийг шагнажээ хэмээн мунхаглан сүсэглэж мэдэхээр ийм ер бусын өдрүүдэд хэдэн гудам, гүүр дамнан гороолох байсан биз …

Сэтгэл урлаач

Сөүлийн бүгчим агаарт салхи хүсэмжлэн гудамж ороохуй, золбин муурын хийсэн ажил бололтой хоолны хогийн ногоон уутыг цуу татаад хаячхаж,  энэ хавиар нэг “цөмийн бөмбөг” тэсэрсэн мэт… Элдэв хоолны үлдэгдэл, лууван, будаа, шар буурцаг, гоймон, пүнтүүз, тахианы мөч… юм юм л үзэгдэнэ. Цааш нь харж зүрхэлсэнгүй.  Бас болоогүй хаанаас гардгийг нь үл мэдэх бохирын гэмээр эхүүн, угжирсан үнэртэй нийлэн шинэхэн бөөлжис шиг гашуун агаад нясуун үнэр энэ хавиар нэг “франц духи” шиг хамар сэтлэх нь … Огьж орхив.

Цөлийн сарнай

Ажил тарах энэ цагаар төв замын дэргэдэх салаа гудам бүр нэлэнхүйдээ хүн сүргээр дүүржээ. Аагим цөлийн дундах ганц цөөрөм бараадах ангасан одос үхрийн сүргийг санагдуулам нүүгэлтсэн энэ дүр зураг хэдхэн хором л үргэлжилнэ. Зарим нь хаа нэгтээ газар доогуур шургаж, хэсэг нь энд тэнд урт цуваа үүсгэн нийтийн тээвэр хүлээх тэдний, нэг өдрийн амьдралын нар хэвийж буй нь энэ.

Би эмэгтэй хүнээс айдаг

Тэргүүнээ гудайлгах эр хүн шиг Солонгосын төрийн далбаа, тал нутгийн аянч салхинд хааяахан ганц нэг дэрвэхэд, энэ яг Монголын салхи байх аа гэж өчүүхэн дор өмчирхөн бахадна. Монголын салхи ч гэж юу байх вэ, дэлхий ертөнцийн л салхи биз.

Шантарч үл болно

Үүр шөнийн заагаар сүнснүүд  сэрж,  хэрэн тэнэдэг тухай хаанаас ч юм олж уншсантай холбоотой байх. Гэхдээ би шөнийн Сөүлд илүү дуртай. Тал нутгийн тэнгэрийн оддыг Хан мөрний усанд үйж, хаа сайгүй цацсан мэт нүд гялбам түм буман гэрлийн дунд энэ хот нууцлаг агаад ихэмсэг оршдог. Яг л энэ үеэр алс нутгийн, адилгүй соёл уламжлалын айзам хэмнэлийг илүү тод мэдрэх шиг.

Сонин эмэгтэй

Сар хүрэхгүй хоногийн дараа сакура цэцэглэх нь… Санаа сэтгэл хүлээлттэй бас догдлолтой. Төд удалгүй сарнайн улирал залгуулна. Сакуран улирал, сарнайн улирал, борооны улирал, далайн улирал, будааны улирал, ногоон усан үзэмний улирал, алимны улирал араас нь сармисны улирал…